Монголчууд гал бичин жилтэйгээ золголоо
Монголчууд гал бичин жилтэйгээ золголоо
Өнгөрсөн долоо хоног бүхэлдээ сар шинийн баяраа тэмдэглэсэн өдрүүд байлаа. Монголчууд билгийн тоололтой ард түмнүүдийн нэгэн адил өвлийн сараа үдэж, хаврын сартайгаа золголоо. Цагаан сарын шинэлгээ бол олон зуун жилээс уламжлан ирсэн монголчууд бидний хувьд төр ёсны их баяр, өтгөс дээдсээ хүндлэн,нялх балчруудаа хайрлан шинэ онтойгоо золгож байгаа их өргөн дэлгэр баяр болдог уламжлалтай. Хиргүй тунгалаг,сэвгүй сайхан сэтгэлээр золгон мэндчилж,хүн болгонд сайныг бэлгэдэн ерөөж, гэр бүл, удам судраараа сайн сайхан бүхнийг хэлэлцэн ярьж,ирж байгаа жилийнхээ өнгийг тодорхойлон шинэ жилээ угтах ёсон монгол түмнийх юм. Энэ бичин жилд ч аз хийморь дүүрэн, идээ ундаа бялхан сайхан золголоо. Хэдийгээр нийт 360 гаруй сумын гуравны нэг шахам нь цагаан зудтай байгаа ч намартаа сайн тарга хүч авсан мал сүрэг маань өнтэй сайхан өвөлжиж байна.
Үзсэн: 1208
Tweet