УИХ-ын дарга З.Энхболдод Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
УИХ-ын дарга З.Энхболдод Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
УИХ-ын дарга З.Энхболдод Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлэв.
Монголын улс төрийн намуудын санхүүжилт нь гишүүдийн татвар, хандив, улсын төсвийн санхүүжилтээс бүрддэг. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалан намын гишүүд болон дэмжигчдийн татвар хандив нь тухайн нам, эвслийнхээ санхүүжилтийн гол эх үүсвэр болж чадахгүй байна. Улс төрийн намууд үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн эх үүсвэрээс шалтгаалан томоохон аж ахуйн нэгжүүдээс улам бүр хараат болох эрсдэл нэмэгдсээр байгаа хэмээн үзэж Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.Хуулийн төсөлд Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэлд санал өгсөн нийт сонгогчийн тоог тус бүр арван мянган төгрөгөөр үржүүлэн тооцож Улсын Их Хуралд суудалтай намуудад олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Улсын Их Хуралд бүлэгтэй бол мөн тоог таван мянган төгрөгөөр тооцож нэмэгдүүлэн олгох, хэрвээ тухайн нам, эвсэл Засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бол таван мянган төгрөгөөр тооцон нэмэлт санхүүжилт олгохоор тусгасан байна. Түүнчлэн Засгийн газарт хамтран ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Улсын Их Хуралд бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам, эвсэл нь өөрсдийн бодлого, хөтөлбөрөө сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий санг дэргэдээ байгуулж болохоор зааж, түүнд нь улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөг олгохоор шинээр тусгажээ.
Үзсэн: 1197
Tweet