“Парисын Гран при-2016”-аас Н.Лхамгармаа алтан медаль хүртлээ
“Парисын Гран при-2016”-аас Н.Лхамгармаа алтан медаль хүртлээ
“Парисын Гран при-2016” тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д манай бөх спортын мастер Н.Лхамгармаа түрүүлж алтан медалийн эзнээр тодорлоо. Уг Тэмцээнд Австри, АНУ, Беларусь, Бразил, Венесуэль, Грек, Гүрж, Иран, Испани, Колумб, Латви, Норвег, ОХУ, Португаль, Польш, Унгар, Чех, Финланд, Франц, Швед, Швейцарь зэрэг орны бөхчүүд өрсөлдөж байна.Эрэгтэй 57 кг-д 13 бөх барилдсанаас ОУХМ С.Батболд эхний тойргууддаа ялж медалийн төлөө шалгарсан боловч хоёр барилдаанд ялагдаж медаль авч чадсангүй. Харин 65 кг-д 22 бөх зодоглосноос ОУХМ Б.Батмагнай нэгдүгээр тойрогт спортын мастер Н.Лхамгармаатай таарч түүнд цэвэр ялагдаж дагах барилдаанд Францын бөх С.Григоряныг 10:0, Венесуэлийн бөх А.М.Чиреносыг 12:2 оноогоор дийлж хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Норберт Лукацтай барилдаж 6:4 оноогоор хожжээ. Алтан медаль хүртсэн Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Францын бөх С.Григоряныг 5:0, гуравдугаар тойрогт Венесуэлийн бөх А.М.Чиреносийг 10:0 оноогоор дийлж мөнгөн медалийн төлөө Унгарын бөх Н.Лукацыг 11:1 оноогоор өвдөг шороодуулж алтан медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөх Г.Брегажег ялжээ. 97 кг-д 12 барилдсанаас ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Бразилын бөх П.В.Сантосыг 10:0 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө Ираны бөх А.М.Танантай өрсөлдөж 6:4 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө Венесуэлийн бөх Ж.Д.Робертитэй барилдан ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
Үзсэн: 1659
Tweet