УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно.
УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болно.
Улсын их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр зургадугаар сарын 29-ний лхагва гарагт байхаар тогтоолоо. Энэ товын дагуу сонгуулийн сурталчилгаа эхлэх хугацааг тов тогтоосон өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэх тул зургадугаар сарын 11-нээс нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлэх юм байна. Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаас хойш сонгуулийн сурталчилгааг эхлүүлдэг байсан бол шинэ хуулиар энэ хугацаа багасжээ. Нэр дэвшигчдийг тойргийн хороо бүртгэдэг байсныг больж СЕХ бүртгэн нийт нэр дэвшигчдэд нэгэн зэрэг үнэмлэхийг гардуулах бөгөөд зургадугаар сарын 7-нд болох юм.Мөн нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг гуравдугаар сард тогтоох юм байна. Өмнө нь энэ хэмжээг СЕХ тогтоодог байсан бол Үндэсний аудитийн газар тогтоохоор хуульчилсан байна.
Зургадугаар сарын 17, 18, 19-нд 07-22 цаг хүртэл гадаадад оршин суугаа иргэдийн, зургадугаар сарын 28-ны 09-22 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өндөр настай, хүнд өвчтэй хүмүүсийн, 29-нд үлдсэн хүмүүсийн саналыг 07-22 цаг хүртэл тус тус авах юм.Ингээд сонгуулийн урьдчилсан дүн тухайн өдрийн 00.00 цаг гэхэд гарахаар төлөвлөн ажиллаж байна гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Үзсэн: 1240
Tweet