Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголд үйлдвэрлэв - Монгол амтлагч


Zambaga 2016-01-25 11:01

Монголд үйлдвэрлэв - Монгол амтлагч

 Монголчуудын 13-дугаар зууны түүхийг бичсэн “Монголын Нууц Товчоо” хэмээх алдарт сударт бичихдээ: “... Хувьтай төрсөн Өүлэн эх өнчин үлдсэн хөвгүүд охиддоо таана, мангир түүж идүүлснээр өсгөлүүн болж бойжив...” гэсэн байдаг.

Үүнээс гадна Монголын Юань улсын түүхийн сударт бичсэнээр, Хубилай хаан харьяат ард иргэдийг төрөл бүрийн жимс, ногоог арвилан дарж улирлын хэцүү үед хүнсэндээ нэмэрлэн хэрэглэхийг зарлигдаж байсан тухай тэмдэглэн үлдээжээ.

Мөн далай тэнгисийн дайчид нь далайн элдэв өвчин эмгэгээс сэргийлэхийн тулд  үлэмж хэмжээний гогод мангир, таана, саримс зэргийг хатааж авч явж байсан нь хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ бол өнгөрсөн зуун зууны түүх.

Даяарчлагдаж байгаа өнөө цагт монголчууд Хятад, Орос, Герман, Япон, Америк зэрэг олон орны төрөл бүрийн хоолны амтлагч, хачрыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх болжээ.

   Сүүлийн үед дэлхий нийтийг цочроогоод байгаа “хорт хавдар” өвчлөлийн 70 хувь нь генетикийн өөрчлөлттэй, химийн шинжлэх ухааны үүдэлтэй  хүнс, хоолны хачир зэргээс болж байгааг анагаах ухааны эрдэмтэд батлан хэлж байгаа.

Генийн өөрчлөлттэй хүнс, хоолны хачир нь хорт хавдраас гадна хүний удамшилд онцгой нөлөөлж, ирээдүй болсон үр хүүхдүүд маань бие бялдрын болон оюун санааны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй төрөх магадлал өндөр байдаг байна.

    Харин монголчууд бид таана, хөмүүл, гогод мангир, гоньд, талын цагаан мөөг, зэрэг жинхэнэ органик байгалийн ургамал, жимс жимсгэнийг хоол хүнсэндээ амтлагч болгон хэрэглэсээр ирсэн уламжлалтай.

   Орчин үед манай хувийн хэвшлийнхэн эдгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг гадаадын дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулан, стандартын шаардлагад нийцсэн, хэрэглэхэд хялбар сав баглаа боодолтой бүтээгдэхүүн болгон боловсруулж хэрэглэгчдэдээ хүргэх болжээ. Тэдгээрийн нэг нь “Далай хүч” хүнсний компани. Тус компанийн ерөнхий захирал Вандагийн Алтангэрэл арван хүүхэдтэй айлын хамгийн том нь. 90-ээд оны зах зээлийн шилжилтийн үед тэрээр эрийн цээнд хүрч, импортоор орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгодоо хөтлөгдөн Герман улсад хоолны технологийн чиглэлээр боловсрол эзэмшжээ. Хүнс үйлдвэрлэнэ гэдэг бол хэн хүний гарын үзүүрээр хийдэг зүйл биш, нарийн технологи шаардсан ажил тул Алтангэрэл алс оронд хэдэн жил хичээнгүйлэн суралцсан байна. Эх орондоо буцаж ирээд тэрээр “Монгол амттай” хоол амтлагч үйлдвэрлэхээр шийдэж, дүү нартайгаа нийлж “Далай хүч” хүнсний компаниа байгуулжээ. 

 Үйлдвэрийнхээ барилгыг барьж, ОХУ болон Германаас мэргэжилтэн авчирч үйлдвэрийн техникээ угсарч бас ажилчдаа сургаж, бэлтгэл ажлаа хийсээр 2012 онд анхны “Улаанбаатар” кетчупээ худалдаанд гаргасан байна. Өнөөдөр “Улаанбаатар кетчуп” хэдийнээ хэрэглэгчдийн танил бүтээгдэхүүн болсон байна. 

 “Далай хүч компанийн гүйцэтгэх захирал В. Отгон-Эрдэнэ бүтээгдэхүүнийхээ онцлогийн талаар ярихдаа:

“Монгол Улсаа хөгжүүлье, жаахан ч гэсэн нэмэр болъё гэдэг үүднээс ах дүүсээрээ нийлж хүнсний компани байгуулсан. Бид “Улаанбаатар” амтлагчаас гадна жимсний чанамал хийж байгаа. Манай хоол амтлагчийн онцлог нь өнөөдөр үйлдвэрлэсэн бол маргааш нөгөөдөр нь хэрэглэгчдийнхээ гарт шинээр хүргэж байна. Би үйлдвэрийнхээ түүхий эд улаан лоолио Герман улсаас оруулж ирдэг. Бусад амтлагч сонгино, саримс зэргийг монголоосоо хэрэглэж байна. Монгол хүн монголдоо хоол амтлагч үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа онцлог байгаа. Тийм ч учраас хадгалах хугацааг 6 сараар өгсөн байгаа. Манай үйлдвэрийн техник төхөөрөмж Герман улсын “Геодалекс” гэдэг автомат технологи юм. Тиймээс Герман улсаас 6 сар тутам технологич мэргэжилтэн ирж хүнсний горимын шалгалт хийж үнэлэлт дүгнэлт зөвлөгөө өгдөг. Хүнсний аюулгүй байдлын утгаараа Герман улс дэлхийд дээгүүрт ордог. Бас манайх жимсний чанамалдаа Хөвсгөлийн цэвэр байгалын жимс хэрэглэдэг. Бид Монголд орж ирж байгаа хүнсний ижил нэр төрлийн бүтээгдэхүүний байр суурийг эзлэх нь бидний зорилго юм. Ер нь Монголоо гэсэн сэтгэлтэй байгаад чадах хэмжээгээр бас хувь нэмрээ оруулж байвал Монголын эдийн засаг амархан сэргэнэ шүү гэж хэлмээр байна” гэсэн юм 

     Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улс нь экологийн цэвэр органик бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч  ”Далай хүч” компанийнхан байгалиас бэлэнчлээд байхыг чухалчлалгүй чацаргана, үхрийн нүд, мойл зэргийг тарьж ургуулж эхэлсэн байна. Жимс жимсгэнийг зөв зохистой тарималжуулах нь чанартай бүтээгдэхүүн гарах үндэс суурь нь болдог гэж  Отгон-Эрдэнэ захирал онцлон ярьсан юм.

Удахгүй УИХ-аар “Органик хүнсний тухай” хууль хэлэлцэх гэж байна. Ингэснээр Монгол улсад органик хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, бүртгэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, олон улсын зах зээлд гарах эрх зүйн орчинг бүрдэнэ.

Түүнчлэн органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагчдад тавих нийтлэг шаардлага, хууль эрх зүйн орчин өндөржих болно.

Энэхүү хууль хэрэгжсэнээр “Далай хүч” компани шиг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрүүд маань өргөжиж, хэрэглэгч түмэн маань эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх бүрэн боломжтой болом юм.

Үзсэн: 2621

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Nice to know you. Shaanxi Sinsing Pepper Industrial Co.,Ltd is one of main manufacturers and exporters specializing in food flavors, seasoning powders, spices, etc. Products Catalog: Dried Sichuan pepper Dried Red Chili pepper Spices Herbs 1) Dried Cinnamon Sticks 2) Chinese Star Anise 3) Dried Bay Leaf Please forward this mail to your purchase department, thanks a lot. We appreciate your attention and prompt response.