Уул уурхайн яам Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уул уурхайн яам Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уул уурхайн яам Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн байгуулснаар олон улсын стандартад нийцсэн өндөр мэдлэг, боловсролтой мэргэжилтнийг сургаж бэлтгэх замаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн чанартай боловсролыг Монголд эзэмших боломжийг бүрдүүлэх, тодорхой чиглэлүүдээр судалгаа хийх, үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах болон хоёр талын үйл ажиллагаанд стратегийн түншлэлийн харилцааг бий болгох боломж бүрдэж байгаа юм. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх, сургалт-эрдэм шинжилгээ, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Санамж бичигт тусгасан асуудлууд чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Үзсэн: 1236
Tweet