УИХ-ын дарга З.Энхболд АНДӨНХ-ны /ABU/ Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав.
УИХ-ын дарга З.Энхболд АНДӨНХ-ны /ABU/ Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Моттагиг хүлээн авч уулзав. Ноён Жавад Моттаги, дэлхийн 58 оронд 220 гаруй гишүүнтэй тус холбооны үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. 1964 онд байгуулагдсан тус холбоо нь бүс нутагтаа өргөн нэвтрүүлгийн салбарыг хөгжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа дунд хамтарсан арга хэмжээ зохион явуулах үндсэн зорилготой ба Монгол Улсаас 12 байгууллага гишүүнээр элссэн байдаг талаар танилцууллаа. Уулзалтын үеэр Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоон дахь Монголын телевизүүдийн оролцоо, байр суурь, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Үзсэн: 1233
Tweet