Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдлаа.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Уг хууль батлагдсанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сан бий болж, Монгол банкны зүгээс 2.5 их наяд төгрөгийг шилжүүлснээр тус санг бүрдүүлэх болж байна. Ингэхдээ бусад орны нэгэн адил энэ санг ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд ашиглана.Энэ нь хоёр талын ач холбогдолтой бөгөөд тэтгэврийн санг арвижуулна. Мөн тэр хэрээр өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн ирээдүй баталгаатай болж, нөгөө талдаа ипотекийн зээлийг санхүүжүүлэх урт хугацаат найдвартай эх үүсвэр бий болж буйгаараа ач холбогдолтой.
Үзсэн: 1215
Tweet