Монгол улсын гурван сая дахь иргэн түүний чацуутан нэг ойндоо хүрлээ.
Монгол улсын гурван сая дахь иргэн түүний чацуутан нэг ойндоо хүрлээ.
Монгол улсын гурван сая дахь иргэн түүний чацуутан нэг ойндоо хүрлээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн хэмээх хүндтэй алдрын эзэн Өмнийн говьд мэндэлсэн билээ. Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин болон мэндэлсэн Х.Монголжин охин 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Монгол улсын гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн юм. Х.Монголжин охин өдгөө Өмнөговь аймагт аав, ээжийн хамт амьдарч байна. Х.Монголжин охинд анх Х.Сэлэнгэ хэмээн нэр хайрласан байсан ч Монгол Улсын гурван сая дахь иргэн болсныг дуулсан аав, ээж нь Монгол Улсын ерөнхийлөгчөөс дахин нэр хайрлахыг хүссэний дагуу Ерөнхийлөгч Монголжин хэмээн нэр хайрласан байдаг.Х.Монголжин охинтой чацуутан болж 181 хүүхэд мэндэлсэн бөгөөд тэдний хамгийн эхнийх нь гурван сая дахь иргэн мэндлэх магадлалтай өдрийн 00:00 цагт энэ хорвоод мэндэлсэн байна. Одоо эдгээр охид, хөвгүүд бүгд эрүүл энх сайн сайхан өсөн бойжиж байна.
Үзсэн: 1297
Tweet