Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр НҮБ-ын ЕНБД болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.
Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө Швейцарийн Давос хотноо чуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангел Гурия, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий захирал Ирина Георгиева Бокова, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ёонг Ким, ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагард, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Питер Маурер, Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао болон гадаад орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Үзсэн: 1312
Tweet