Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Туркийн төв телевизээр Монголын тухай нэвтрүүлэг гарлаа.


Zambaga 2016-01-20 07:01

Туркийн төв телевизээр Монголын тухай нэвтрүүлэг гарлаа.

 Туркийн төв телевиз ТРТ 2016 оны 1 сарын 16-ны өдөр Монголын тухай 40 минутын нэвтрүүлэг гаргав. Уг нэвтрүүлгийн эхний хэсэгт Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  элчин сайд Б.Батхишиг Монгол Улсын төрийн байгуулал, төрийн бэлгэ тэмдэг болон нийгэм, эдийн засгийн амьдралын тухай ярьж танилцуулав.
           Нэвтрүүлгийн хоёр дахь хэсгийг  ЭСЯ-ны хашаан дахь хоймортоо эзэн Чингис хааны хөргийг залсан таван ханатай гэрт бэлтгэж, монгол ахуй, соёл, ёс заншлын тухай тодорхой мэдээлэл өгөв. Монгол гэр, авдар ширээ, зуух яндан, монгол дээл, хадаг хөөрөг, морин хуур, нум сум болон цагаан идээ, сүүтэй цай зэргийг биетээр харуулан учир утгыг нь тайлбарласнаас гадна тогоон дээр хонины махаар хорхог хийж үзүүлэн зочдоо дайлав.Нэвтрүүлэгт Анкара хотын Хажеттепе их сургуулийн Монгол, Турк судлалын төвийн захирал, профессор Юнус Коч оролцож, хоёр ард түмний түүх, соёлын хэлхээ холбоо, хэл заншлын адил төстэй зүйлсийн тухай ярьж тайлбарлав.Түрэг үндэстэн эрт дээр үеэс монгол нутагт амьдран сууж, улмаар хүчирхэгжин 552-745 онд Түрэгийн хаант улс байгуулж байсан бөгөөд түүний ул мөр болох Билгэ хаан, Күльтегин жанжин, мэргэн Тоньюүкийн чулуун хөшөө дурсгал хадгалагдан үлджээ. Ийм ч учир туркууд Монгол орон, ард түмэнд нэн хүндэтгэлтэй ханддаг юм.

Үзсэн: 1257

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна