Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.


Zambaga 2016-01-18 11:01

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.

 Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ. Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулж байсан анхны Монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа  энэ сарын 16-нд Аконкагуа 6962 метр уулын оргилд амжилттай авиралт хийсэн баяртай мэдээг дуулгалаа. Түүний багийн хамтран авирагч Хонконгийн эмэгтэй уулчин Уян Чоу 5500 метрт гараад авиралтаа зогсоожээ.
               Б.Гангаамаа Өмнөд Америкийн ноён оргилд Аконкагуа ууланд авирахаар 2015 оны 12 дугаар сарын 19-д эх орноосоо мордсон юм. Тэрбээр, дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг болох Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа-д энэ удаа амжилттай авиралт хийснээр бас нэгэн амжилтын эзэн болов. Б.Гангаамаа өмнө нь 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан энэ ууланд авирсан ч оргилд хүрэлгүй буцсан юм.Харин энэ удаа уулын хамгийн хүнд зам болох 1934 оны Польшуудын зорьж байсан замаар авирахаар төлөвлөөд ийнхүү амлалтаа биелүүлж чадлаа. Гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-ны өдөр эх орондоо ирнэ.

Үзсэн: 1543

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна