МИАТ компани Шинэ-Дели, Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэнэ.
МИАТ компани Шинэ-Дели, Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэнэ.
Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани энэ оны гуравдугаар сараас эхлэн Шинэ-Дели болон Улаанбаатар хооронд шууд нислэг үйлдэхээр болсон Энэтхэгийн Индиатаймс мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
МИАТ компани Делид төвтэй “Zeal Global Services” компанийг Борлуулалтын ерөнхий төлөөлөгчөөрөө сонгосон байна. Тус компани МИАТ-ын билетийн худалдаа, зар сурталчилгаа, гэрээт борлуулагчийн ажлыг хариуцах ажээ."Өнгөрсөн жилийн зургадугаар сард бид МИАТ-тай гэрээ байгуулсан. Үүнээс хойш гаалийн бүртгэлийн ажлыг хийж, одоо бараг дуусаж байна. Уг ажлыг дуусмагц албан ёсоор МИАТ-ын Борлуулалтын ерөнхий төлөөлөгч болно" гэж “Zeal Global” компанийн гүйцэтгэх захирал Нипун Ананд мэдэгдэв.Мөн тэрбээр, МИАТ гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэхээр “Zeal Global” компанийн ажил эхэлнэ гэж мэдэгджээ.
“Өнгөрсөн жилийн тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсны дараа гэрээг байгуулсан. Улаанбаатар-Дели чиглэлийн нислэгийг гуравдугаар сард эхлэхээр МИАТ төлөвлөж байгаа бөгөөд иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл хүлээж байна” гэж Ананд хэлжээ.
Үзсэн: 1440
Tweet