Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Төрийн үйлчилгээний супермаркет” нээгдлээ.


Zambaga 2016-01-13 10:01

“Төрийн үйлчилгээний супермаркет” нээгдлээ.

 Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилготой “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлт боллоо. Төрийн үйлчилгээний супермаркетаар үйлчлүүлсэн иргэд 21 байгууллагын 200 гаруй үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой юм. Үүнээс 55 үйлчилгээг нь газар дээр нь шууд шийдвэрлэж өгөх юм байна. Мөн зарим үйлчилгээний төлбөрийг шууд тушаахаар зохицуулж Улаанбаатар, Голомт банкны салбарыг байгуулжээ. Нэг удаадаа 180, өдөрт 6500 орчим үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Нийслэлийн иргэд төрийн бүх үйлчилгээг зөвхөн нэг газраас, тав тухтай тохилог, дулаан орчинд, нарийн цагийн хуваарийн дагуу, “ухаалаг” системийн тусламжтайгаар авах боломжтой байхаар төлөвлөжээ. “Төрийн үйлчилгээний супермаркет”-ийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг нийслэлийн худалдаа үйлчилгээний томоохон төв болох Дүнжингарав худалдааны төвд байгуулаад байгаа нь энэ юм. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2  талбайтай, 5000 автомашины зогсоолтой, автобусны найман чиглэлтэй бүх зохион байгуулалтыг иргэдэд чирэгдэлгүй байхаар хийжээ.

Үзсэн: 1282

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна