Монгол цэргийн байлдааны тактикийн талаар ном хэвлэгдэн гарлаа
Монгол цэргийн байлдааны тактикийн талаар ном хэвлэгдэн гарлаа
Модун шаньюйгаас маршал Чойбалсан хүртэлх цэрэг эрсийн байлдааны тактикийн талаар өгүүлэх оюуны үнэтэй бүтээл уншигчдын гарт өнөөдрөөс эхлэн очиж байна. Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор Ц.Цолмон "Цэргийн эрдмээр суралцаж байгаа манай залууст Монгол цэргийн урлаг-ийн талаар өгүүлэх бүтээл ховор байна. Иймээс сурах бичиг чиглэлээр энэхүү номыг бичиж гаргасан байгаа. Манайхан шимтэн уншиж, ширээнийхээ номыг болгоно гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Өнөөдөр Зэвсэгт хүчний өнөөгийн хэрэгцээ, шаардлагад Монгол цэргийн урлагийн талаар зөв ойлголт, цэгцтэй мэдлэг дутагдаж байсан юм. Эзэн Чингис хаан түүний залгамжлагчид, жанждын дайтах, байлдах суу заль, тухайн үеийн дэлхийн цэргийн урлагийн сэтгэлгээний оргил байсныг энэ бүтээлд тодорхой харуулсан байна. Монголчуудын хийсэн дайн, тулалдаануудаас сонгон авсан байлдаануудын цэргийн урлагт холбогдох онцлог талуудыг илүүтэй товойлгон гаргахын тулд тэдгээрийн үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, явц үр дүнг энэ номонд тодорхой гаргажээ.
Үзсэн: 1733
Tweet