Монголын шинэ үеийн гарааны бизнесийг дэмжих "Boosting Mongolia" арга хэмжээ болно.
Монголын шинэ үеийн гарааны бизнесийг дэмжих "Boosting Mongolia" арга хэмжээ болно.
Гарааны бизнес эрхлэгчдэд олон талын бизнесийн хамтын ажиллагааг эхлүүлэх, санхүүжилт олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой "Boosting Mongolia" нэрээр анхны томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь томоохон компаниудад хямд өртгөөр гарааны бизнесүүдийн шинэ санаа, шийдлийг санхүүжүүлэх замаар шинэ зах зээлийг бий болгох боломжийг олгох юм. "Boosting Mongolia" арга хэмжээнд Нидерланд улсаас 10 гаруй компани амжилттай үүсгэн байгуулсан туршлагатай гарааны бизнесийн хөгжлийн эксперт Фред Де Бүүр үндсэн илтгэгчээр уригдан оролцож байна.
Арга хэмжээнд Монголын шинэ үеийн гарааны бизнесийн хөгжлийг тодорхойлж буй 50 гаруй энтрепренерууд, шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний судалгаанд үндэслэсэн төсөл санаачлагчид оролцоно.
Үзсэн: 1268
Tweet