Анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны түүхт 24 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны түүхт 24 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ардчилсан тогтолцоонд шилжиж, анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсны түүхт 24 жилийн ой өнөөдөр тохиож байна.1992 онд хуульч, улстөрчид нийгмийн зүтгэлтнүүдийн хүч оролцоотой боловсруулсан Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч байв. Энэ үеэр давхардсан тоогоор 200 мянга гаруй санал ирснийг Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, ажил, амьдралын туршлагаа дайчлан судалж Монгол Улсын анхны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.Монгол Улсын анхны Үндсэн хуулийг 1924 оны 11 сарын 26-нд баталсан. Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагласнаараа түүхэн онцлогтой юм. Үүний дараа Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж 1940, 1960 онд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
1992 оны Ардчилсан нийгмийн суурийг бэхжүүлсэн шинэ Үндсэн хууль тусгаар тогтнолыг улс төрийн хувьд баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг бодитой хангахын тулд, иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийн удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулсан. Мөн төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосноороо өмнөх гурван Үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлогтой, дэвшилтэт чанартай болсон юм. Үндсэн хуулиар хувийн өмчийг хамгаалах хөшүүргийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, иргэдийн чөлөөт сонголтоор зохицуулах үндсийг тавих түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн.Түүнчлэн энэ цаг мөчил төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор УИХ-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Үзсэн: 1387
Tweet