Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хамгийн эртний хадны зургийг судлаж байна.


Zambaga 2016-01-12 09:01

Монголын хамгийн эртний хадны зургийг судлаж байна.

 Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын /ШУА СС/ Новосибирскийн Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн /НАУЗХ/ эрдэмтэд Монголд 10 жил завсарласан ажлаа энэ оны 7-р сард сэргээнэ.Энэ тухай Итар-ТАСС агентлаг мэдээлсэн байна.Он цагийг тогтоох орчин үеийн аргаар Монголын баруун хойд нутагт байдаг хадны зураг нь урьд нь таамаглаж байснаас хамаагүй эртнийх болохыг тогтоожээ. “Монгол дахь хамгийн эртний хадны зургийг судлахад ирээдүй байна. Энэ нь дөрөвдөгч галав Плейстоцены сүүл үед буюу 12-14 мянган жилийн өмнөх үед хамаарна. Энэ алдартай зургуудыг урьд нь судалж байсан, нэг их эртний бус, шинэ чулуун зэвсгийн үеийнх эсвэл хүрэл зэвсгийн үеийнх гэж таамаглаж байсан” гэж Оросын ШУА СС-ын НАУЗХ-гийн орлогч захирагч Вячеслав Молодин мэдээлжээ. Дээрх хадны зураг нь адуу, арслан заан эсвэл арслан зааныг санагдуулам дүрсүүдтэй. Оросын эрдэмтдээс гадна судалгаанд бас Францын археологичид оролцож магадгүй гэсэн байна.

Үзсэн: 2604

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна