Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг.
Манай орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэлбэрээр цөлжилтөд нэрвэгдээд байгаа билээ.Тийм учраас дулаарал, цөлжилтийн эсрэг Монгол улс бүх талын арга хэмжээ авч байгаа юм.Үүнд манай ерөнхийлөгч тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа гэж хэлж болно.Тэрбээр Францын Лө Фигаро сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдсан байна.Ерөнхийлөгч Элбэгдорж,
-Манай улсад намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, бодлогыг маань НҮБ-аас өндрөөр үнэлж, шагнал хүртээж байсан. Манай улс болон миний бие энэхүү үйл хэрэгт ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг цөлжилт, ган, хуурайшилтад нэрвэгдэж байна. Үүнээс үүдэж хөдөө аж ахуй, нүүдэлчин малчдын амьдрал ахуй доройтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монголын нүүдэлчин малчид ямар ч эрдэмтдээс илүү мэргэжилтэн болсон. Жилээс жилд нөхцөл байдал улам доройтсоор байгаа талаар манай малчид хэлж байна. Копенгагений уулзалтаар дэлхийн улс орнууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй ч үүнээс хойш бүх нийтийг хамарсан хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн байр сууриа би чанд баримталсаар ирсэн. Энэ удаа, Парисын Бага хурлын үеэр бид тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс сэтгэл хангалуун байна гэсэн юм.
Үзсэн: 1526
Tweet