Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-10-18
mongolia

Шинэ мэдээ

Засгийн газар "Хүүхдийн мөнгө"-ийг бүх хүүхдэд тэгш олгох төслийг УИХ-д өргөн барихаар боллоо


Zambaga 2016-01-11 07:01

Засгийн газар "Хүүхдийн мөнгө"-ийг бүх хүүхдэд тэгш олгох төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

 Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж  олон нийт иргэдийн эсэргүүцэлтэй хамгийн их тулгараад байгаа хүүхдийн мөнгийг ялгавартай олгохоор өмнө нь гаргасан шийдвэрээ цуцалж, урьдын адилаар бүх хүүхдэд тэгш олгохоор болж УИХ-д өргөн барихаар боллоо. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөгөөр баталсан. Хүүхдийн мөнгийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдүүдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, 426.3 мянган хүүхэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болсон байсан юм.Хүүхдийн мөнгөний асуудлаар ард иргэдийн шаардлагыг үндэслэн Ерөнхийлөгч санаачилга гарган УИХ-ын дарга,Ерөнхий  сайд нартай зөвшилцөн хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн юм.Өөрөөр хэлбэл төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө бол халамжийн тусламж биш ирээдүйн монголын үндэс суурь болох монголчуудаа олон болгох төрийн бодлого учраас хүүхдийн мөнгийг өрхийн орлогоор нь ялгавартай олгох хэрэггүй үзсэн байна.

Үзсэн: 902

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)