フォローする:
言語を変えてください: Japanese

言語を変えてください:

番組 29,30-03-2024
япон

最新ニュース

Яруу найрагч Б.Баттулга "Болор цом"-ын эзэн боллоо


Densmaa 2019-01-07 04:01

"Болор цом-36" наадмын тэргүүн шүлэг "Гүн ухааны сүлжээ бодролууд"

   Энэ жилийн "Болор цом-36" наадам Говьсүмбэр аймгийн Чойр хотын "Боржигон" чуулгад боллоо. “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсны 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байв. Үүн дээр нэмэгдэн Монгол туургатны зочин зохиолчид, “Болор цом”-ын эзэд, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр нийт 36 яруу найрагч шүлгээ тэрлэлээ. Наадмын дөрөвдүгээр шатанд есөн яруу найрагч тунаж үлдэн шүлгээ уншсан бөгөөд тэднээс айргийн таван яруу найрагчийг шууд тодруулан, зарлалаа. "Болор цом-36" наадмын шилдэг тавд Тэргүүн байр: "Болор цом"-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга, Дэд байр Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч МҮОНР-ийн программын хэлтсийн дарга Б.Баярсайхан, Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч МҮОНР-ийн редактор О.Цэнд-Аюуш, Тавдугаар байрыг Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, МҮОНР-ийн найруулагч Д.Жамбалдорж нар тус тус шалгарчээ.

 

再生回数: 1230

コメント


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна