Бямба, 4-р сар 19, 2025 21:50:29
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 18,19-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт болж байна


Densmaa 2025-04-14 11:04

Залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулна гэлээ

        Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хангайн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт болж байна.  “Өвөрхангай аймаг нь соёлын өв, дурсгалт газрууд дээрээ түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, малчин өрх, хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх боломж нөөц ихтэй” гэдгийг Ч.Номин сайд онцоллоо. Гэвч Хархорин, Хайрхандулаан, Хужирт, Өлзийт зэрэг улсын чанартай авто зам дагуу нутаг дэвсгэрт үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн ч газар олголтын явц удаашралтай байгааг хэлж байв. Мөн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг холбосон аялал жуулчлалын алтан гурвалжин маршрутыг бий болгох санал гарсан юм. Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна.  Бүсийн эдийн засагт уул уурхайн салбар бага хувь эзэлж байгаа нь түүх, соёлын нөөцөд тулгуурласан аялал жуулчлал, тэр дундаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцлон танилцууллаа. Монгол Улсын нийт хүн амын 29 хувь нь 15-34 насны залуучууд. Тиймээс залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулна гэлээ.  

Үзсэн: 2657

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: