“Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт боллоо

100 эмэгтэй оролцсон энэ удаагийн сургалтаар 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 25 эмэгтэйг хамруулав
Жендэрийн Үндэсний хорооноос санаачлан “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт боллоо. 100 эмэгтэй оролцсон энэ удаагийн сургалтаар 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 25 эмэгтэйг хамруулав. Ингэснээр “Азийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр”-т 125 эмэгтэй хамрагдаад байна. Сургалт нь эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгүүлчидтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх юм.