Даваа, 4-р сар 14, 2025 03:27:25
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймгийн хүүхэд залуусыг 50 хувийн хөнгөлөлттэй сургахаар боллоо


Densmaa 2025-04-07 12:04

Суралцагсад 7 хоногийн 2 өдөр хичээллэж бусад өдөр нь ажил эрхлэх боломжтой, тусгай визтэй болох боломжтой

       Сэлэнгэ аймаг, БНСУ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын топ 5 сургуулийн нэг болох Пусан хотын Кёнг нам чонбу их сургуульд тус аймгийн хүүхэд залуусыг 50 хувийн хөнгөлөлттэй сургахаар боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сургуулийн удирдах бүрэлдэхүүн Сүхбаатар, Мандал суманд зочилж, сумын удирдлагууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт зохион байгуулж, сургуулийнхаа танилцуулга мэдээллийг хийлээ. Аймгийн удирдлагын багаас "Нутгийн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах үүднээс гадаадын улс, хот, мужуудтай хамтарч ажиллаж байгаагийн  нэг нь БНСУ юм. Энэ жил аймгийн хэмжээнд 1202 сурагч ахлах ангиа төгсөж байгаа бөгөөд тус аймагт нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. 39 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг Кёнг нам чонбу сургуулийн зүгээс тус аймгаас суралцах хүсэлтэй хүүхдүүдийг тусгай хөтөлбөр боловсруулан сургаж дэмжихээ илэрхийлэв. Суралцагсад 7 хоногийн 2 өдөр хичээллэж бусад өдөр нь ажил эрхлэх боломжтой тусгай визтэй болох боломжтой. Уулзалтын үр дүнд цаашид хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, эмч, төрийн албан хаагчдыг БНСУ-д чадавхжуулах сургалтад хамруулах юм. 

Үзсэн: 2675

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: