90 орчим сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан төрөл зүйл олдов

Цэрдийн галавын хөхтөн амьтдын төрөл зүйлүүдийн онцлог, уур амьсгал, газарзүйн хувьд хэрхэн тархаж байсныг илтгэх юм
Монгол орноос Цэрдийн галавын үед буюу 90 орчим сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэгэн шинэ төрөл зүйл шинжлэх ухаанд анх удаа бүртгэгджээ. Түргэн хөдөлгөөнтэй, жижиг биетэй энэхүү амьтныг Равжаа иший хэмээн нэрлэсэн байна. Энэ төрлийн амьтдын үлдвэр Европ, Ази, Африк, хойд Америкийн зарим орноос олддог ч Монголоос анх удаа олдсон нь энэ юм. Энэхүү амьтны үлдвэрийг Дорноговь аймгийн Баянширээ уулын орчмоос цуглуулжээ. Энэ нь цэрдийн галавын хөхтөн амьтдын төрөл зүйлүүдийн онцлог, уур амьсгал, газарзүйн хувьд хэрхэн тархаж байсныг илтгэх юм.