Нийт 11 алтан медаль хүртсэн бахдам амжилтын эзэн болов

Гавьяат тамирчин Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-94 насны ангилалд зургаан алтан медалиар энгэрээ мялаажээ
Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод боллоо. Тус тэмцээний гүйлт болон гурвын харайлтын төрөлд манай улсаас гавьяат тамирчин Ц.Раднаа, шидэлтээр гавьяат тамирчин Т.Цэрэндолгор нар оролцож, нийт 11 алтан медаль хүртсэн бахдам амжилтын эзэн болов. Тодруулбал, гавьяат тамирчин Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-94 насны ангилалд зургаан алтан медалиар энгэрээ мялаажээ. Ингэхдээ дээрх насныхаа ангилалд хоёр удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэгвэл мастеруудын ДАШТ-ий зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд гавьяат тамирчин Т.Цэрэндолгор таван алтан медалиар энгэрээ мялаав. Ингэснээр тэр ДАШТ-ээс 15 алттай болж байна.
Үзсэн: 900
Tweet