Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 31-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав


Densmaa 2025-03-28 11:03

Хүндэт зочны хувиар тус улсад хийсэн албан ёсны айлчлалыг баялаг агуулгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нягт хамтран ажилласанд Элчин сайд М.Игавахара-д талархал илэрхийлэв

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Япон Улсын Гадаад хэргийн яамны Хүндэт зочны хувиар тус улсад хийсэн албан ёсны айлчлалыг баялаг агуулгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нягт хамтран ажилласанд Элчин сайд М.Игавахара-д талархал илэрхийлэв. Элчин сайд М.Игавахара уг албан ёсны айлчлалын мөрөөр дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг урагшлуулах болон боловсрол, соёл, олон нийт, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв. 

Үзсэн: 2709

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна