Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-03-2025
монгол хэл

Шинэ мэдээ

Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийлэв


Densmaa 2025-03-12 11:03

Чех Улсад аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чех Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ

        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа. Төрийн айлчлалын үеэр элэгсэг дотно хүлээн авч байгаа Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийлэв. Энэ айлчлал уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан Иж бүрэн түншлэлд хүргэж, харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлж байгааг тэмдэглээд Чех Улсад аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чех Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ. Түүнчлэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж байгаа 29 оюутан хоёр улсын харилцааны түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Үзсэн: 39

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна