Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-03-2025
монгол хэл

Шинэ мэдээ

Монгол-Чехийн харилцаа Иж бүрэн түншлэлд хүрлээ


Densmaa 2025-03-12 11:03

Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинг  шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцов. “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа. Монгол Улс Чехословак Улстай 1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм.

Үзсэн: 40

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна