Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-03-2025
монгол хэл

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав


Densmaa 2025-03-12 11:03

Монгол, Туркийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн онцлог цаг үед Элчин сайдаар томилогдсон Башак Гэнч Юкселд баяр хүргэж, амжилт хүсэв

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.  Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг олон жилийн түүхтэй Монгол, Туркийн харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэсэн онцлог цаг үед Элчин сайдаар томилогдсон Башак Гэнч Юкселд баяр хүргэж, амжилт хүсэв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан, нийтлэг зорилтын хүрээнд улам бүр гүнзгийрүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.  

Үзсэн: 43

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна