Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-03-2025
монгол хэл

Шинэ мэдээ

“Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь” хэлэлцүүлэг болов


Densmaa 2025-03-12 11:03

Манай улсын тухайд дата мэдээ цэгцгүй байгаа учраас үүнийг цахимжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюун ухаанд суралцах хэрэгтэйг онцоллоо

“Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь” хэлэлцүүлгийг Монгол дахь Америкийн худалдааны танхимаас өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, хиймэл оюун ухааны ёс зүйн талаарх санаа оноо, нийгэмд хэрхэн зөв зохистой нутагшуулах, бизнесийн салбарт оновчтой ашиглах, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах, эдийн засгийн хөгжлийг эх орондоо авчрах нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байв. Монгол дахь Америкийн худалдааны танхимийн бодлого хариуцсан захирал И.Гэрэлчулуун ярихдаа, “Үндэсний стратегиа тодорхойлоогүйгээс шалтгаалаад өмнө жилийн үнэлгээгээр бид 11 байраар урагшилж чадсан. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс 98 дугаар байрт жагсаж байна. Манай улсын хувьд үндэсний стратегигүй байгаа нь оноо алдахад хүргэсэн. Хувийн хэвшил хиймэл оюуныг хэрэглээнд нэвтрүүлээд тодорхой түвшинд хөгжүүлээд ирсэн. Харин төрийн байгууллагууд иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хурдтай, үр дүнтэй болгоход хиймэл оюун ухааныг ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлж буй нь давуу тал юм. Бусад орны жишээ татвал АНЭУ, Сингапур, Эстони улс үндэсний стратегидаа хиймэл оюуны төв байна гэдгээ зарласан. Харин АНУ, БНХАУ хиймэл оюун ухааныг инновацаар тэргүүлэх чиглэлд ашиглаж байна. Европ болон Канад хариуцлага, ёс зүйтэй хиймэл оюун ухааныг нэвтрүүлнэ гэдгээ тус тус зарласан. Улс болгон үндэсний стратегиа аль чиглэлд баримтлахаа тодорхойлох нь ач холбогдолтой байдгийг эдгээр жишээнээс харах боломжтой” гэв. Манай улсын тухайд дата мэдээ цэгцгүй байгаа учраас үүнийг цахимжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюун ухаанд суралцах хэрэгтэйг онцоллоо. 

Үзсэн: 48

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна