Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21,22-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын Монгол судлалын хурлыг Вашингтон хотноо зохион байгуулав


Densmaa 2025-02-21 12:02

Хэлэлцүүлэг монголын түүх, хэл шинжлэл, соёл урлаг, археологи, уламжлалт анагаах ухаан, угсаатны зүй, байгаль орчин, нийгэм зэрэг сэдвээр өрнөв

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Соёлын төв хамтран Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурлыг Вашингтон хотноо зохион байгуулав.  Элчин сайд Ө.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, “АНУ дахь Монгол судлал нь олон улсын хэмжээнд тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн монгол судлалын цаашдын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо нэн чухал. Монголын баялаг түүх, өв соёл, зан заншлыг АНУ-д сурталчлан таниулахад Монгол соёлын төв тэргүүтэй байгууллагууд, их дээд сургуулиудад ажиллаж буй монголч эрдэмтэд, бие даасан судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн” хэмээн тэмдэглэв.  Уг хуралд Жорж Вашингтон, Пеннсильвани, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Роджерс, Зүүн Теннесси, Баруун Вашингтоны их сургууль, Нью-Йорк, Йель зэрэг арав гаран их сургууль манай улсын АШУҮИС, МУБИС, СУИС, Оточ Манрамба их сургуулийн төлөөлөл бүхий нийт 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож, илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэг монголын түүх, хэл шинжлэл, соёл урлаг, археологи, уламжлалт анагаах ухаан, угсаатны зүй, байгаль орчин, нийгэм зэрэг сэдвээр өрнөв.  

Үзсэн: 426

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна