Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21,22-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ


Densmaa 2025-02-21 11:02

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний ажлын төлөвлөгөө, оролцогч талуудын уялдаа, хамтын ажиллагаа сэдвээр танилцуулга хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн хүлээх үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний ажлын төлөвлөгөө, оролцогч талуудын уялдаа, хамтын ажиллагаа сэдвээр танилцуулга хийв. “Монгол Улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бэлтгэн нийлүүлж бөгөөд дэлхийн ноолуурын зах зээл 2029 он хүртэлх хугацаанд жил бүр 6 хувийн өсөлттэй байх дүр зураг харагдаж байна. Дэлхийн ноосны зах зээлийн статистикийг харахад, манай улс хонины тоогоороо эхний 14-т жагсдаг. Өөрөөр хэлбэл, бид жилд 30 мянган тонн ноос бэлтгэх чадалтай. Ноосны зах зээл нь 2029 он гэхэд 3,2 хувиар тэлж, 45,6 тэрбум ам.долларт хүрэх эерэг өсөлт ажиглагдаж байна. Түүнчлэн манай улс өнгөрсөн онд 57,7 сая мал тоолуулсан. 2024 оны мал тооллогын дүнгээс үзэхэд, энэ жил 8500 тонн ноолуур, 30 мянган тонн ноос, 1,9 мянган тонн тэмээний ноос, 397,6 тонн сарлагийн хөөвөр, 17,2 сая арьс шир бэлтгэхээр байна. Иймд Засгийн газраас үйлдвэрлэл-технологийн паркуудыг байгуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Тухайлбал, ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь хүртэл, ноосны боловсруулалтын түвшнийг 25-55 хувь хүртэл, арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлж ажиллана.

Үзсэн: 265

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна