Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21,22-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Тэнгэрийн хүү” Унгар улсын Будапешт хотод тоглоно


Densmaa 2025-02-21 11:02

УДЭТ-ын хамт олон “Митем” наадамд оролцохоос гадна Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглохоор бэлтгэж байна

       УДЭТ-ын бүтээл, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, найруулагч Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа 2025 оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдөр тоглох гэж байна. Тус наадамд Турк, Болгар, Грек, Израиль, Румын, Мексик, Хятад, Япон, Итали, Франц зэрэг театрын тоглолтоос гадна фестивалийн түүхэнд анх удаа Монгол Улс Унгар Улсын Үндэсний театрын тайзнаа "Тэнгэрийн хүү" жүжгээрээ оролцоно. Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах “GO MONGOLIA” хөтөлбөрийн хүрээнд УДЭТ-ын хамт олон “Митем” наадамд оролцохоос гадна Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглохоор бэлтгэж байна.

Үзсэн: 237

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна