Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалт болов
Монгол, Азербайжаны харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, зорилтыг харилцан танилцуулж, Монгол, Азербайжаны харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов болон дагалдан яваа төлөөлөгчид Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Зам, тээврийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яамны төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийж, манай улсын жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.
Үзсэн: 51
Tweet