НҮБ-аас 2025 оныг Квантын шинжлэх ухаан технологийн олон улсын жил болгов
Эдийн засаг, аж үйлдвэр, ер нь бүх салбар квантын технологигүйгээр цаашаа хөгжих боломжгүй тул ийнхүү чухалчлан үзжээ
Шинжлэх ухаан технологийн ололтыг залуу үед сурталчлах, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилгоор НҮБ-аас 2025 оныг Квантын шинжлэх ухаан технологийн олон улсын жил болгосон. Эдийн засаг, аж үйлдвэр, ер нь бүх салбар квантын технологигүйгээр цаашаа хөгжих боломжгүй тул ийнхүү чухалчлан үзжээ. "Квант механик гэдэг физикийн хууль шинжлэх ухааны бүх салбартай холбоотой бөгөөд цаашдаа бидний амьдралд улам их хэрэглэгдэх ажээ. Монгол Улс Азийн физикийн олимпиадыг 2023 онд амжилттай зохион байгуулсан. Энэхүү олимпиадад 27 орон оролцсон бөгөөд тус олимпиадыг зохион байгуулах хүрээнд 21 аймагт физикийн сургалт сайжруулах ажил зохион байгуулжээ. Өдгөө МУИС-ийн физикийн хөтөлбөрт 50 гаруй оюутан мөн ШУТИС, МУБИС-ийн физикийн хөтөлбөрт олон оюутан хамрагдаж байна.
Үзсэн: 49
Tweet