Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” сэдэвт тусгай үзэсгэлэн гарна


Densmaa 2025-02-03 01:02

ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан хүргэнэ

      “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 7-нд нээх гэж байна. Одоогоос 113 жилийн өмнө, өвлийн тэргүүн сарын 20-ны өдөр буюу аргын тооллын хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Монгол Улсын нийслэл хотоор өргөмжилсөн юм. Үзэсгэлэн Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг, Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй. Энэхүү үзэсгэлэнд гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Мөн ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээл ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд таниулна.

Үзсэн: 27

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна