Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Хоошёорюү С.Бямбасүрэнгийн “Ёкозүна” ёслол “Мейжи” сүмд боллоо


Densmaa 2025-02-03 12:02

Ёслолд улсын заан Д.Долгорсүрэн гэргийн хамт, сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, С.Бямбасүрэнгийн аав, ээж зэрэг хүндтэй зочид оролцов

      Японы мэргэжлийн сумо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэнгийн “Ёкозүна” ёслол “Мейжи” сүмд боллоо. Тус ёслолыг улсын заан Д.Долгорсүрэн гэргийн хамт, сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, С.Бямбасүрэнгийн аав, ээж зэрэг хүндтэй зочдоос гадна сумо сонирхогчид үзэж сонирхжээ. Мэргэжлийн сумо бөхөд ёкозүна цолтны дохёнд гарах ёслолыг үнрюү болон ширанүй гэсэн хоёр хэлбэрээр хийдэг. Харин Хоошёорюү үнрюү хэлбэрийг сонирхууллаа. Учир нь түүний авга ах сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэхүү хэлбэрийг сонгож байв. Түүнд ёслолын хичээлийг Хавай арлын алдарт аварга Мүсашимүра заасан бөгөөд Д.Дагвадоржийн хувьд Акэбоно аваргаар ёслолоо заалгаж байсан байна.

Үзсэн: 31

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна