Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар энэ оны 7 дугаар сарын эхээр манай улсад айлчилна
Энэхүү айлчлал нь эзэн хаан сэнтийдээ заларснаас хойш олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хилийн чанадад хийж буй гурав дахь албан ёсны айлчлал болох юм
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар энэ оны 7 дугаар сарын эхээр Монгол Улсад долоо хоногийн хугацаатай албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь эзэн хаан сэнтийдээ заларснаас хойш олон улсын найрсаг харилцааг дэмжих зорилгоор хилийн чанадад хийж буй гурав дахь албан ёсны айлчлал болох юм. Эзэн хаан өмнө нь 2007 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан угсаа залгамжлах хунтайжийн хувиар Монгол Улсад айлчилж байсан. Уг айлчлалын үеэр Монголын хамгийн том баяр наадамд оролцож, Дэлхийн II дайны дараа хоригдож байгаад амиа алдсан япончуудад хүндэтгэл илэрхийлэн Улаанбаатар хотын ойролцоох хөшөөнд цэцэг өргөж байв.
Үзсэн: 2591
Tweet