Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2025
Mонгол

Шинэ мэдээ

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг сэргээн заслаа


Densmaa 2025-01-27 01:01

Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийжээ

      Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг ОХУ-ын Ленинград мужийн хөрөнгөөр сэргээн засварлаж дууслаа. Зөвлөлтийн дайчдын хөшөөг нээх ёслолын үйл ажиллагаанд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарын албаны хүмүүс оролцов. Засварын ажлыг Нийслэлийн ЗДТГ, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэг, хоёр улсын компаниудын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Засварын ажилд 50 сая рубль зарцуулсан бөгөөд уг ажилд гар бие оролцсон хүмүүсийг Халх голын 85 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.  Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийжээ. Цогцолборын доод ханан дээр “Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв, газарт галтай цуг дархлав” гэсэн үгийг сийлсэн байдаг. 612 гаруй гишгүүр бүхий 300 метр урт шатаар өгсөж энэхүү хөшөө цогцолборт хүрдэг юм.

Үзсэн: 491

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна