Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2025
Mонгол

Шинэ мэдээ

“Байгаль орчин аялал жуулчлалын салбар”-ын төлөөллүүдтэй уулзлаа


Densmaa 2025-01-27 01:01

Өмнөговь аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж байдаг

        Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Байгаль орчин аялал жуулчлалын салбар”-ын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад салбарын 70 гаруй хүн оролцож, говийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн мэдээллийг  танилцуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран говь нутгийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Даланзадгад хотод ирж буй гадаад, дотоодын аялагчдад зориулсан үзвэр үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, худалдан борлуулалтыг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг өсгөх бодлого боловсруулж байна. Өмнөговь аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй аж ахуйн нэгж байдаг. Тиймээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, говийн онцлог шингэсэн эвент үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг тогтмол зохион байгуулж байх нь говийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг анхаарч ажиллахыг зөвлөлөө. 

Үзсэн: 356

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна