Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-01-2025
монгол

Шинэ мэдээ

Япон улс руу машины эд анги экспортлогч “Моншибасаки” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа


Densmaa 2025-01-15 01:01

Одоогоор суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр, жижиг эд анги гэх мэт нийт 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж

       ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон улс руу машины эд анги экспортлогч “Моншибасаки” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийг 2005 онд байгуулж, автомашины эд ангийг өндөр нарийвчлалтай зорж боловсруулан экспортолдог.  Одоогоор суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр, жижиг эд анги гэх мэт нийт 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Жишээлбэл, 2021 онд 2 сая 701 мянга гаруй бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлжээ. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Японы стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах нь маш том сорилт. Үйлдвэрлэлийн аутсорсингийг хөгжүүлж, Ази тив рүү чиглэж буй автомашины үйлдвэрлэлийг ашиглах боломж бидэнд бий. Цаашид тээвэр, ложистикийг анхаарч, ажиллах болно” хэмээв.

Үзсэн: 32

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна