2025 онд зохион байгуулах аялал жуулчлалын нэгдсэн цаглавар гарчээ
2025 онд олон улсын 42, үндэсний 67, орон нутгийн 65 арга хэмжээ болно
2025 онд зохион байгуулах аялал жуулчлалын нэгдсэн цаглавар гарчээ. Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаварыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Хуралдаанаас Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө дараа жилийн арга хэмжээний саналыг ирүүлэх чиглэлийг өгчээ. Энэ 2025 онд олон улсын 42, үндэсний 67, орон нутгийн 65 арга хэмжээ болно.
Үзсэн: 35
Tweet