Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-01-2025
монгол

Шинэ мэдээ

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийг засаж тохижуулахаар боллоо


Densmaa 2025-01-15 12:01

Төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн эмч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл сайжирч, аймгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж сувилуулах боломж бүрдэх юм

       Японы Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийг засаж тохижуулахаар боллоо. Төслийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлгийн засварын ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн эмч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл сайжирч, аймгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж сувилуулах боломж бүрдэх юм. Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жил “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 610 дахь, Сүхбаатар аймагт хэрэгжих 15 дахь төсөл бөгөөд уг төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 233,748 ам.доллар байх юм.

Үзсэн: 37

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна