Бүргэд хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэлээ
Тус холбоо 2023 оноос эхлэн "Бүргэдийн баяр"-ыг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 170 гаруй бүргэдчин байдаг ажээ
Казах шувуулахуйн холбоо бүргэд хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэлээ. Тус үйл ажиллагаанд бүргэдийг хэрхэн асарч хамгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүргэдчдийн оролцоог дэмжих, бүргэдчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэв. Мөн үзэсгэлэнд шувуулахуйн төрөл бүрийн хэрэгсэл, олон төрлийн зураг хөрөг, ном дэлгэжээ. Бүргэдчин З.Лухпан эцэг дээдсийнхээ 250 гаруй жил болсон бүргэдийн хоолны идүүр аягыг тус өргөөнд үзмэр болгон бэлэглэв. Ташрамд, тус холбоо 2023 оноос эхлэн "Бүргэдийн баяр"-ыг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 170 гаруй бүргэдчин байдаг ажээ.
Үзсэн: 29
Tweet