Монголын баг Зүүн Азийн лигт өрсөлдөхөөр болов
Зүүн Азийн лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс: "Хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ
Зүүн Азийн лигийн 2025-2026 оны улирлаас эхлэн Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга баг оролцохоор болсон. Тэгвэл тус лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс нар Монголд зочилж, Үндэсний дээд лигийн үйл ажиллагаатай танилцаж, албан ёсоор уулзжээ. Уулзалтаар лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Энэ үеэр Зүүн Азийн лигийн гүйцэтгэх захирал Хенри Керинс ярихдаа “Монголын баг Зүүн Азийн лигт өрсөлдөхөөр болсонд баяртай байна. Хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Зүүн Азийн лигийн комиссарууд “Юү Жи Арена”-г стандарт хангасан, тоглолт зохион байгуулах бүрэн боломжтой бүтээн байгуулалт гэдгийг онцолсон. 2.5 сая ам.долларын шагналын сантай энэхүү лигийг дэлхийн 18 оронд шууд дамжуулж, найман сая хүн үздэг байна.
Үзсэн: 942
Tweet