Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-01-2025
монгол

Шинэ мэдээ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков-ийн шинэ оны мэндчилгээ


Densmaa 2024-12-31 02:12

Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцааг хөгжүүлдэг.

     Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцааг хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна. Улмаар Монгол Улс 2009 онд Стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоожээ. 2024 оны хувьд 9 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болсноороо онцлог бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар хооронд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал нь найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц болжээ.

Та бүхэнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиков-ийн мэндчилгээг хүргэе.

Эрхэм хүндэт анд найзууд аа!

Улиран өнгөрч буй 2024 он Монгол улсын хувьд маш чухал жил байлаа. Би хувьдаа Шинэчлэлийн жил байсан гэж хэлмээр байна. Монголчууд Улсын Их хурлаа шинээр сонгож, хамтарсан Засгийн газрыг шинээр бүрэлдүүлж, орон нутгууд шинэ удирдлагатай болсон. Ойрын ирээдүйд хийхээр төлөвлөсөн томоохон болон зоримог бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадвал манай мөнхийн өмнөд хөрш нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд гарч чадна гэдэгт би итгэлтэй байна.

Өнгөрч буй онд манай хоёр орны харилцаа хангалттай амжилттай өрнөсөн билээ. Халхын гол дээр хамтын хүчээр Японыг ялсны 85 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн ба эдгээр үйл явдлын оргил нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Улаанбаатарт хийсэн айлчлал байсан юм.

Шинэ жилийн баяр нь юуны түрүүнд гэр бүлийн баяр учир би улс төрийн талаарх яриагаа үүгээр өндөрлөе. Монгол айл болгон эв эетэй байж, үр хүүхэд нь өвчин зовлонгоос ангид байх болтугай! Томчууд нь ч мөн өвдөхгүй байж, үр хүүхдүүд нь эцэг эхээ үргэлж баярлуулж байхыг хүсэн ерөөе. Ирэх он та бүхэнд өдөр бүр хүн ёсны эгэл жирийн баяр баясгалан авчирч, Монгол айл бүр эд баялгаар элбэг дэлбэг байх болтугай. Баярлалаа, анд найзууд аа! Шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Үзсэн: 1286

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна