Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс - Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан боллоо


Densmaa 2024-12-25 11:12

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг хөндөн ярилцав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалаар Москва хотноо болох Монгол Улс - Оросын Холбооны Улсын  Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдаанд оролцох юм. Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, төв банкууд хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Үзсэн: 29

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна