Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-12-2024
монгол

Шинэ мэдээ

Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байна


Densmaa 2024-12-25 11:12

Эрчим хүчний хэмнэлттэй, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх, эко орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтан ажиллана

Монгол Улсын Хөгжлийн банк, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Хөгжлийн банк цаашид олон улсын байгууллагуудтай хамтран ногоон зээлийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан экспортыг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төсөл болон эрчим хүчний хэмнэлттэй, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх, эко орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана” гэлээ. Талууд хамтран ажилласнаар ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан, тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улсад байгаль орчин, эдийн засгийн хэмжигдэхүйц үр өгөөжийг бий болгоно хэмээн онцолж байна. Үүнээс гадна Монгол Улс ногоон эдийн засгийн стратегийг улам бүр чухалчилж байгаа энэ үед Хөгжлийн банк нь Уур амьсгалын ногоон сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хямд эх үүсвэр, техникийн туслалцаа авах, улмаар ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Үзсэн: 29

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна