Хонконгд "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт хурал боллоо
"Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан оролцлоо
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хурлын үеэр Хонконгийн “Тэтгэврийн схемийн холбоо”-ны тэргүүн Жанет Ли-тэй уулзаж, тэтгэврийн даатгалын олон төрлийн системийг нэвтрүүлэх чиглэлд санал солилцжээ. Хонконг нь албан журмын тэтгэврийн сангаар дамжуулан 24 төрлийн схемийн хүрээнд тэтгэврийн харилцааг зохицуулдаг. Ажил олгогч, ажилтан нь олон төрлийн сонголттой тэтгэврийн схемээс өөрт тохиромжтойг сонгодгоороо онцлогтой юм.
Ажил олгогчийн зүгээс мөн өөрсдийн схемийг санал болгоно. Ингээд ажилтан, ажил олгогчийн санал болгосон схем нийлж тухайн иргэний тэтгэврийг тооцох цогц схем болдог байна. Мөн албан журмын тэтгэврийн сангийн шимтгэл нь ажилтан 5 хувь, ажил олгогч 5 хувь байдаг юм байна. Тэтгэврийн сангаа 2025 оноос эхлэн 100 хувь цахимжуулж, боловсронгуй болгоно гэдгийг хэллээ. Үүн шиг тэтгэврийн шинэчлэлээ хийж, ганцхан төрлийн биш ХУВИЙН тэтгэврийн тогтолцоог Монгол Улсдаа хэрэгжүүлэх сайн жишгийг энэ хурлаас судалж, мэдэхийг зорьж байна.
Үзсэн: 17782
Tweet